Бодолд хязгаар үгүй.........

Блогийн бичигчид

  • zorigtbat
Бодол. Энэ бодолгүйгээр хүний амьдрал утга төгөлдөр байж чадахгүй. Бодолгүй амьдрал давсгүй хоолтой адил. Бодол бол шинэ санаа, бодол бол эрх чөлөө, бодол бол амьдрал мөн. Тийм учраас би бодох дуртай.Бодолд хил хязгаар гэж үгүй. Бодолд хөгшин залуугийн ялгаа үгүй. Харин бодолд нууц бий. Бодлыг чинь хэн ч уншихгүй зөвхөн өөрөө л уншина.Бодолд хязгаар үгүй... бодол хөвөрсөөр....

Шинэ сэтгэгдлүүд

  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Зочин: утасний апп рл
  • Хөөрөгний түүх бичлэгт Зочин:
  • Хотгойдын шадар ван Чингүнжавын цаазлагдахын өмнө хэлсэн үг бичлэгт Цолмон (зочин): Цогтой эх оронч эрэмгий дайчин таны үйл хэрэг мөнхөд дурсагдаж явах болно таны өмнө мэхийн ёсолж..
  • Хөөрөгний тухай бичлэгт Зочин: Iltgeld heregtei bsan ym tuun dre 100~ avchihlaa iimerhuu medeelel oruulj
  • Хэрэв та гар утсаа усанд норгосон бол будаанд хийж хэрхэвч б... бичлэгт Зочин: Утсаа усанд биш хатуу төмрөн дээр унагавал яах ёстой
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Баярсайхан Цэнд-Аюуш (зочин): Nice ok thanks
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Баярсайхан Цэнд-Аюуш (зочин):
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Баярсайхан Цэнд-Аюуш (зочин):
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Зочин:
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Зочин:
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай бо... бичлэгт Tsenguun (зочин): Bayrlaa
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Tsenguun (зочин): B
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Tsenguun (зочин): Tsenguun
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай бо... бичлэгт Tsenguun (зочин): Mmmmmmhha
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
68075 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 49-с 39-р хуудас. | дараах >>

Монголчуудын идээ ундааны ёс уламжлал

2012-10-25,16:53

12. АСУУХ НУРУУНЫ ЁСОН

Асуух нуруу гэдэг сонин нэрийн учир нь хүндэт зочин ирж бүхэл шүүс ууц тави­гаар дайлахад зочин гийчин нь асуух нурууг мөлжихдөө заавал асуух нурууны үг хэлэлцдэг заншилтай. Гий­чин нь ахмад хүн бол “асуухыг нугалах уу” гэж гэрийн эзнээс асуун нуга­лаад үелэн мөлжилгүйгээр тавьдаг.

Гэрийн эзэн нь ахмад хүнийг хүндэтгэхийн учир олон юм ярьдаггүй. Харин үе насны юмуу залуу хүн бол “нугал, нугал”, “нугал, нуга­сыг надад өг” гэж хэлдэг. Ийн зөвшөөрсний хойно нуга­лаад мөн мөлжилгүйгээр тавьдаг. Харин үе тэнгийн юмуу наадаж наргих зо­рилгоор асуулгүй нугалж мөлжих тохиолдол байдаг. Гэрийн эзэн энэ надтай наа­даж мэтгэх нь гэж ойлгоно. Тэгэхэд гэрийн эзэн зүүн гарын хомхой хуруу болон эрхий хуруугаар чимхэж баруун гартаа дэрс мод барьж (цагаан өвс болно) “энэ хаана байдаг ёс вэ? та юунд асуулгүй нугалав” гэж асуухад нугалсан хүн ха­риулж хэлэлцэн сэц булаал­даж наадам наргиан үүсгэх ёс буй.

Аль болох сэцэн хурц, алиа шог ярьж ой ухаан сэргэлэн, эрдэм дэлгэр, хэл мэргэн байхыг хичээнэ. Асуух нуруунд сайн эрийн магнай, хан гарьдын жигүүр, алтан дөш эмээл, сайн ав­хайн суудал, алтан сүмбэр уулын орой, хон хэрээний хоншоор зэрэг олон нэрс бүхий дүрс байх ба түүний утга учрыг оруулж хэлэлцдэг зэргээс асуух нуруу гэж нэр­лэсэн гэдэг.

13. СЭРЖИМ ДЭЭЖ ӨРГӨХ ЁС


Ариун хурууны (ядам) өндгийг уух гэж буй сархдын дээжтэй хундганд гурван удаа хүргэн домноод хөх тэнгэр, хөрст дэлхий, хүн зоны амгалан энхийн төлөө шившлэг хийж сацал үйлдэнэ.

14. ХӨРӨНГӨ ЗАЛАХ

Хавар сүү сааль дэлгэрч тараг бүрэх үед өөрийн хө­рөнгөгүй бол айл саа­хал­таас хадаг барьж хөрөнгө залдаг заншилтай. Бас ха­даг ховор бол хөрөнгө залах савандаа дүүрэн чихэр боов тэргүүтэй амтатныг барьж болдог.

15. ГАЛД ӨРГӨХ

Шар тос, өрөм зэрэг тос­лог идээний дээжийг заавал тулгандаа түрхэж гал го­ломтдоо өргөнө. Зөрчвөл гал голомт удам угсааны сүнс гомдоно, галын хүүгийн (үр хойчийн заяаг) сэтгэл зэвэрнэ гэдэг.


бичсэн: sh_zobat төрөл: Түүх ёс заншил | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 326 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 49-с 39-р хуудас. | дараах >>

Ангилал

  • зөвлөгөө
  • Түүх ёс заншил
  • компютер,интернет
  • техник технологи
  • Хувийн тэмдэглэл
  • Улс төр, эх орон
  • Мэдээ мэдээлэл
  • Гэрэл зураг
  • Спорт урлаг чөлөөт цаг
  • Эрүүл мэнд

Шинэ бичлэгүүд

  • Хэрэв та гар утсаа усанд норгосон бол будаанд хийж хэрхэвч болохгүй. Яагаад вэ гэж гайхаж байвал, үүнийг уншаарай!
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг мэдэж байхад хэрэгтэй апп болон файлаа устгахгүйгээр гар утсандаа сул зай гаргах боломжтой
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай болзох хандлагатай болсон нь ямар шалтгаантай холбоотой вэ?
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай болзох хандлагатай болсон нь ямар шалтгаантай холбоотой вэ?
  • Нүдээ хамгаалах зөвөлгөө
  • Хүний биологийн цаг
  • Хотгойдын шадар ван Чингүнжавын цаазлагдахын өмнө хэлсэн үг
  • . Бидний уламжлалт цагаан идээнд хэрэггүй нь нэгээхэн ч үгүй билээ
  • Дорнод аймгийн 10-н гайхамшиг
  • Дорнод аймгийн 10-н гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Бодолд хязгаар үгүй.........