Хэрэв та гар утсаа усанд норгосон бол будаанд хийж хэрхэвч болохгүй. Яагаад вэ гэж гайхаж байвал, үүнийг уншаарай!
2020-12-20,14:27
Будаанд хийх арга гар утсыг хатаана гэдэг нь худал
Будаа гар утсан дахь усыг хангалттай хурдан өөртөө шингээж авч чадахгүй. Харин эсрэгээрээ гар утсан дахь элементүүдийг гэмтээнэ. Гар утасны дотоод эд ангиудыг тоос шороо, цардуул зэргээр зэвтүүлэх эрсдэлтэй.
Үүний оронд агаарт хатаагаарай
Гар утсыг гал тогооны өрөөний тавиуруудад тавьж хатаах нь үр дүнтэй. Гэхдээ тийм ч сайн үр дүнтэй биш байж болох ч, будаанд хийхээс л хавьгүй дээр. Таны гар утас хамаагүй хурдан хугацаанд хатахаас гадна, будааг ашигласан шиг нэмэлт гэмтэл таны гар утсанд үүсэхгүй.
Будаанд хийх аргын оронд юу хийх ёстой вэ?
Гар утсаа тэр дор нь унтраах
Гар утсаа тэр дор нь унтраах нь цахилгаан схемийг гэмтэхээс сэргийлдэг. Энэ нь маш чухал зүйл юм! Цахилгаан схем норох нь маш муу нөлөөтэй. Гэхдээ гар утсыг унтраасан нөхцөлд асаалттай хэвээр нь байлгахаас бага гэмтэл учруулдаг. Гар утсаа хэр зэрэг хурдан унтрааж чадна, төдий чинээ цахилгаан схемийн гэмтэл бага байна гэсэн үг. Тиймээс энэ алхам маш чухал.
Ариун цэврийн цаасаар хатаах
Гар утсаа унтраасны дараа ариун цэврийн цаас эсвэл энгийн цэвэрхэн алчуураар гар утсаа арчиж хатаагаарай. Энэ алхмыг хийхдээ та маш анхаарал болгоомжтой байх хэрэгэй. Усыг гар утасны нугалаас хэсгүүд рүү оруулахаас аль болох сэргийлэх хэрэгтэй. Тиймээс аль болох цэвэрхэн алчуур хэрэглэвэл, илүү тохиромжтой. Усыг шингээж авна.
Авагддаг хэсгүүдийг бүгдийг нь авах
Авагддаг хэсгүүдийг бүгдийг нь авах нь маш чухал юм. Тухайлбал, СИМ-карт эсвэл хэрэв та хуучин загвартай гар утас хэрэглэдэг бол батарей гэх мэт.
Цэнэглэгч нүх рүү алчуур эсвэр өөр ямар нэгэн эд зүйл шургуулж болохгүй
Энэ алхам маш чухал. Хэлэхгүй, дурдахгүй байж болохгүй. Чих ухдаг хөвөн, алчуурны үзүүр эсвэл хуурай сальфеткыг цэнэглэгч нүх рүү хийх хэрэггүй. Ямар нэгэн товчлуур дээр дарах эсвэл гар утсаа сэгсрэхдээ дотор нь ус оруулалгүй, болгоомжтой байгаарай.
Хуурай алчуур дээр гар утсаа тавьж хатаах
Дээрх алхмуудыг бүгдийг нь зөв хэрэгжүүлсэн бол, одоо гар утсаа хуурай алчуур дээр тавиад агаарт хатаагаарай. Гар утсаа бүрэн хаттал, асаах хэрэггүй. Ойролцоогоор 24-36 цагийн дотор гар утас бүрэн хатдаг болохыг санаарай.
Гар утас эргээд ажиллаж эхлэхэд юу хийх ёстой вэ?
Хэдийгээр гар утасны функцууд эхэндээ хэвийн ажиллаж байж болох ч, уснаас үүдэлтэй гэмтэл аажим аажмаар үүсэж болно. Түүнээс гадна дотоод эд ангиуд нь гэмтэж, асуудлууд ар араасаа ундрахыг ч үгүйсгэхгүй. Хэрэв танд ямар нэгэн асуудал ажиглагдвал, хугацаа алдалгүй мэргэжлийн засварчныг зорьж, гар утсаа засуулаарай гэж зөвлөе.

бичсэн: sh_zobat төрөл: |
(1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 705 удаа