Монголчуудын идээ ундааны ёс уламжлал
2012-10-25,16:51
8. ХОЛИМОГ ХООЛНЫ ЦЭЭР ЁС
Мах гурил, сүү, ногоо будаа зэрэг янз бүрийн зүйлээр хийсэн хоолыг холимог хоол гэдэг. Үүнд бууз, банш, хуушуур, будаатай цай, бантан зэрэг маш олон төрлийн хоолыг нэрлэж болно. Будаа суль сулхир тариа зэргийг сул асгахыг маш цээрлэнэ. Газар хаясан нэг будаа тэнгэрт хонь болж харагдана гэнэ.
Боов боорцог хуушуур хайрч байхад их дуу чимээ гаргавал тос үсчинэ, түүхийрнэ гэнэ. Бууз, хуушуур, битүү шөлийг их өлссөн хүнд өгвөл хямарч өвчин болдог гэдэг. Будаа идэж байхад санаа алдах цээртэй бөгөөд амин сүнс барагдана гэдэг. Холимог хоолонд савх хэрэглэх боловч доголон (их бага урт богино) савх хэрэглэхийг цээрлэнэ. Доголон хүү, бэртэй болно гэдэг.
9. ХООЛЛОХ ЁСОН
Хооллохын өмнө хирээ угаа (бузартана, өвчин олно), хоноглохын өмнө амаа угаа (ам өмхийрнө), гар бузар хөл цэвэр (гар бүх юманд хүрдэг) гэх мэт зүйр цэцэн үгнээс үзэхэд хоолны ариун цэврийг сахих нандин уламжлалтай байжээ. Хооллож байгаа үед их ярих, босч суух, таг дуугүй байх зэргийг цээрлэнэ. Их яривал хоол амтгүй болно, таг дуугүй байвал уй гашуу мэт, босч суух, тогтворгүй байхыг хоол хомсдоно гэнэ. Хоолны үед бохир бузар, муу муухай зүйл, хараал зүхэл, сэжигтэй зүйл ярихыг цээрлэнэ. Сайхан хооллоорой, амттай байна, сайхан хооллолоо, гялайлаа гэх мэт талархлын үг, буян заяа нь дэлгэр, өгсөн хоол тань шингэцтэй өөх тосны нүнжигтэй гэх мэт ерөөлийн үг заавал хэлдэг нь баярласан сэтгэлийн үг төдий биш тэр айлын идээ ундааг шинжин ирээдүй хойчийг нь тодлосон үг бэлгэдэл болдог. Хоол цайны яриа гэж байдаг нь энгийн зүйл, ихэнхдээ цаг агаарын байдал, ойр орчмын сонин сайхан, аян замын үйл хэрэг, ан авын паян зэргийг хэлдэг байна. Учиргүй их түүх намтар, үлгэр домог ярьдаггүй. Яривал хоол чилж шингэц муудна гэнэ.
10. ХООЛ ИДЭЭНИЙ ДЭС
Зориуд урьсан хүнийг зочин, заавал айлчлаваас зохих хүндэт хүн ах дүүсийг гийчин, гэнэт таарч хоноглосон хүнийг хоноц, зорьж ирсэн золгуут хийсэн ёс гүйцэтгэсэн хүнийг айлчин гэж хэлнэ. Гэхдээ зочин гийчин, айлчин, хоноц хэнийг ч байгаагаараа дайлж баярлуулаад үдэх ёс түгээмэл тул монголчуудыг зочломтхой, найрсаг хүмүүс гэж хол ойрынхон хэлдэг ба цай хоолны өнгө хомс айлыг царай муутай, цаанаа нүнжиггүй гэж шинжин хахир харамч гэж хэлэх, үүд нь чилж мэднэ гэж үнэхээр цээрлэх бөлгөө.
11. ДАЛНЫ ХУУДАС ТҮГЭЭХ ЁС
Нагацын хажууд дал барьдаггүй гэдэг нь балар эртнээс буюу эхийн эрхт ёсноос тогтсон заншил гэдэг. Өөрөөр хэлбэл, эхээ онцолж эцгээ хайхрах нь бага үед эцгийгээ нагац (начихай), (начин ахай)* гэж хэлдэг байснаас үүдэлтэй ёс гэдэг.
Иймд нагацын дэргэд гэсэн нь эцгийн дэргэд дал барьдаггүй гэсэн утга бөгөөд эхийн хамгийн дотны хүн нагац (хүүхдийн эцэг) гэсэн нь эдэвгээ аав болж нагац гэдэг үг эхийн талын садан болжээ.
Иймд гэр бүлээрээ юмуу олуулаа мах чанаж идэхэд өрхийн тэргүүн эцэг, эсвэл насаар хамгийн ахмад хүн далны хуудсыг ширхгийн дагуу зүсч, байгаа бүх хүнд хувь түгээдгээс далны хуудсыг далан хүнд гэсэн яриа гарчээ. Далны хуудсыг заавал хоёр гараар тосч авах бөгөөд өгч авалцах хүмүүс үе тэнгийн бол “дал чинь даага болог, даага чинь дал болог” гэдэг нь дал бол мэргэ төлгө ид шидийн хязгааргүй ай шингэмэл (дал-ай) гэсэн утга болохоос яс болог идэш болог гэх санаа биш юм.
Далны хуудас ганцаар идэхийг цээрлэдэг, зөрчвөл хойд насандаа чоно нохой болно гэдэг. Чанахдаа дал мөгөөрс хоёрыг заавал зааж салган өчүүхэн хэсгээр үл огтлон хэлхээтэй чанадаг.