Бодолд хязгаар үгүй.........

Блогийн бичигчид

  • zorigtbat
Бодол. Энэ бодолгүйгээр хүний амьдрал утга төгөлдөр байж чадахгүй. Бодолгүй амьдрал давсгүй хоолтой адил. Бодол бол шинэ санаа, бодол бол эрх чөлөө, бодол бол амьдрал мөн. Тийм учраас би бодох дуртай.Бодолд хил хязгаар гэж үгүй. Бодолд хөгшин залуугийн ялгаа үгүй. Харин бодолд нууц бий. Бодлыг чинь хэн ч уншихгүй зөвхөн өөрөө л уншина.Бодолд хязгаар үгүй... бодол хөвөрсөөр....

Шинэ сэтгэгдлүүд

  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Зочин: утасний апп рл
  • Хөөрөгний түүх бичлэгт Зочин:
  • Хотгойдын шадар ван Чингүнжавын цаазлагдахын өмнө хэлсэн үг бичлэгт Цолмон (зочин): Цогтой эх оронч эрэмгий дайчин таны үйл хэрэг мөнхөд дурсагдаж явах болно таны өмнө мэхийн ёсолж..
  • Хөөрөгний тухай бичлэгт Зочин: Iltgeld heregtei bsan ym tuun dre 100~ avchihlaa iimerhuu medeelel oruulj
  • Хэрэв та гар утсаа усанд норгосон бол будаанд хийж хэрхэвч б... бичлэгт Зочин: Утсаа усанд биш хатуу төмрөн дээр унагавал яах ёстой
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Баярсайхан Цэнд-Аюуш (зочин): Nice ok thanks
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Баярсайхан Цэнд-Аюуш (зочин):
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Баярсайхан Цэнд-Аюуш (зочин):
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Зочин:
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Зочин:
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай бо... бичлэгт Tsenguun (зочин): Bayrlaa
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Tsenguun (зочин): B
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Tsenguun (зочин): Tsenguun
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай бо... бичлэгт Tsenguun (зочин): Mmmmmmhha
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
68079 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 49-с 41-р хуудас. | дараах >>

Монголчуудын идээ ундааны ёс уламжлал

2012-10-25,16:49
4. ЦАЙ УНДААНЫ ЦЭЭР ЁС

Цай идээний ёс заншил нэн арвин. Цай гэхэд зөвхөн цай төдий бус сүүтэй, будаа­тай, бантантай, борцтой гэх мэт олон төрөл. Сүүгүй цайг бор цай, хүрэн цай гэх мэ­тээр хар гэж хэлдэггүй. Мөн сүүтэй цайнд өөхгүй бараан мах хөшиглөж хийхийг цээр­лэнэ. Энэ нь мөнөөх сүүнд улаан зүйл хийхийг нүгэлд үздэгтэй холбоотой тул заа­вал алаг мах хийнэ.

Аягалах тухайд амсарт нь хурууны өндөг хүргэ­дэггүй (ял зэмд унана), эмтэрхий аяганд цай барихгүй (илт доромжилсон болно), аяга­тай цайг үүдээр цацдаггүй (заавал гарч асгахгүй бол амны хишиг үүдээр цацаг­дана), аяганд бялхтал хий­дэггүй (бялхаавал амны хишиг асгарна, амсар дүү­рэн бол тогтоно) гэх мэт олон ёс цээр байдаг. Цайг аягалахдаа нар буруу эр­гэхийг үйл буруу эргэх ёр гэнэ. Аягалсан цай хоолыг амсалгүйгээр ширээнд та­вихыг чөтгөр түрүүлж амса­на гэдэг нь хүндэтгэлтэй хол­боотой цээр юм. Хараал жатга, хатуу дом хийх зэрэгт хар ус самардаг тул энгийн хүнд энэ үйл маш цээртэй болно.

Цайг нүдэхдээ тоолдог­гүй, тоолбол цай идээ хомсдоно гэнэ. Цай идээ бэлэг сэлтийг буруу гараар өгөх, ганц гараар өгөх, авахыг цээрлэдэг. Заавал баруун гараар гол болгон хоёр гараар өгдөг. Эс тэгвээс үл хүндлэсэн, өгөхийг хү­сээгүй, авахыг тоогоогүй нүгэлт санаа болно гэдэг. Мөн ханцуй чамлах, хормой шуух маягаар цай идээнд ойртохыг цээрлэдэг. (Зэрлэг танхай сэтгэл болно). Цайны шаарыг хогтой хамт хая­даггүйн учир нь цай бол идээний дээж юм.

Цайны идээг хийхдээ чим­хэж хийхийг цээрлэдэг тул заавал алган дээр атгаж хиймүй. Эс тэгвээс ядуурна, идээ хомсдоно гэнэ. Бага багаар хийдэггүй харамч хахирын дон шүглэх шинж. Цайны дээжийг бурханд өргөдөггүй, хангай дэлхийд өргөнө. Гэрийн эзэнд дээжээ өгөлгүйгээр зочин болон бусад хүнд өгөхийг цээр­лэнэ. Зөрчвөөс гэрийн эзний хишгийг тараасан хэрэг, хий­морь олз нь доройтно гэх мэт ёс заншил арвин буй.

5. АРХИ САРХДЫН ЦЭЭР ЁС

Архи дарсыг идээний дээж гэж үздэг тул бэлгэдэл цээр нь ч нарийн тогтсон ёс дэгтэй байдаг. Архи зоргоор шунан уух, ухаан санаагаа балартал хэрэглэхийг нэн цээрлэнэ. “Дөч хүрээд дөн­гөж амс, тавь хүрээд талбиж зоогло. Жар хүрээд жарган хүрт” гэх буюу “Архи хэтэр­вэл амьдын тамд унана” гэх мэтээр сургаж найр хуримд гурван хундаганы хувь тог­тоож байжээ. Архи дарсыг амсаад гашуун нясуун, хатуу догшин гэж хэлэхийг цээр­лэдэг. Ёс төрийг эрхэмлэж заавал сууж амсах буюу уудаг. Өлөн элгэн дээр архи уухыг цээрлэнэ. Эцэг эх ахмад настны дэргэд архи уухыг болчимгүй хөнгөн яв­дал гэж жигшдэг.

Хэрэв ёс гүйцэтгэн уух бол тэдний зөвшөөрлөөр хүртэнэ. Хойлгын идээ уй гашуу тайлах зэрэгт архи дарс оруулах, уухыг нэн цээрлэж талийгаачийн сүн­сэнд барцад болно гэж үздэг. Үхээрийн бузар архиар дам­жин үлдсэнд халдаж архи дарсны дон үүсгэдэг гэж нэн сэжиглэдэг байна.

6. ХИШИГ ХүРТЭХ ЁС

Ирсэн зочин идээ шүүс­нээс гэрт байгаа хүүхэд болон өндөр настай хүнд хишиг өгдөг байжээ. Энэ нь өндөр настныг хүндлэх хүү­хэд багачуулыг хайрлах уламжлалт сайхан заншил юм. Өндөр настан хүүхэд хоёр цатгалан байсан ч хишиг хүртэх дуртай байдаг. Нүхийг нь ухсан сүүж, нүдийг нь ухсан толгойг хишигт цээрлэдэг. Хүүхдийн хувьд бөөр зүрх, хэрчим мах, мөлжих хавирга, шаант, богтос, дунд чөмөг, настанд дал, өндөр хавирга, сүүж хишиглэвэл зохимжтой гэдэг. Хишгийг заавал хоёр гараа тосч аваад хүүхэд багачуул бол “гялайлаа”, настан хү­мүүс “буянаа нэм, надаас их наслаарай” гэх мэт бэл­гэдэлтэй үгээр заавал та­лархлаа дэвшүүлдэг байна.

7. ТЭГШ БАЙЛГАХ ЁС

Аливаа зочин шүүс (бол­сон мах) зооглосны дараа хутгаа аваад үлдсэн мах шүүсийг зөв зохисоор байр­луулдаг нь цадаж боллоо гэсэн заншлыг илтгэдэг. Идээнд хүрэхдээ эхлээд өрөм тосонд нь хүрэх ба аль болох хонхойлгохгүйг хичээ­дэг нь бас тэгш байлгах ёс аж. Уусан архи сархад дуу­сахад заавал бөглөө ам хэсэгт нь идээнээс тавьж “дайраад ирэхэд далай шиг, буцаад ирэхэд булаг шиг байгаарай” гэж ерөөдөг нь мөн энэ ёсонд хамаармуй.


бичсэн: sh_zobat төрөл: Түүх ёс заншил | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 813 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 49-с 41-р хуудас. | дараах >>

Ангилал

  • зөвлөгөө
  • Түүх ёс заншил
  • компютер,интернет
  • техник технологи
  • Хувийн тэмдэглэл
  • Улс төр, эх орон
  • Мэдээ мэдээлэл
  • Гэрэл зураг
  • Спорт урлаг чөлөөт цаг
  • Эрүүл мэнд

Шинэ бичлэгүүд

  • Хэрэв та гар утсаа усанд норгосон бол будаанд хийж хэрхэвч болохгүй. Яагаад вэ гэж гайхаж байвал, үүнийг уншаарай!
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг мэдэж байхад хэрэгтэй апп болон файлаа устгахгүйгээр гар утсандаа сул зай гаргах боломжтой
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай болзох хандлагатай болсон нь ямар шалтгаантай холбоотой вэ?
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай болзох хандлагатай болсон нь ямар шалтгаантай холбоотой вэ?
  • Нүдээ хамгаалах зөвөлгөө
  • Хүний биологийн цаг
  • Хотгойдын шадар ван Чингүнжавын цаазлагдахын өмнө хэлсэн үг
  • . Бидний уламжлалт цагаан идээнд хэрэггүй нь нэгээхэн ч үгүй билээ
  • Дорнод аймгийн 10-н гайхамшиг
  • Дорнод аймгийн 10-н гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Бодолд хязгаар үгүй.........