Монголчуудын идээ ундааны ёс уламжлал
2012-10-25,16:24
Хоол хүнс, идээ ундаа нь монголчуудын нүүдэлчин амьдрал, дөрвөн улирлын онцлог, мал ахуйтай холбогдсон бусад ёс заншлуудтай нягт нарийн холбоотой байдаг. Жишээ нь өвөл махан хоол, хавар намар холимог хоол, зун цагаан хоол цагаан идээ голлон хэрэглэдэг байв.Хоол хүнс, идээ ундааны ёс заншил бол дэлхийн бусад үндэстнүүдээс ялгагдах монголчуудын гол онцлогийн нэг бөгөөд ялангуяа дайлах, цайлах, зочломтхой зангаараа харийнхны анхаарал сонирхлыг татдаг, шагшин хэлэлцдэг гол сэдвийн нэг байдаг билээ. Иймд энэхүү ховор нандин заншлаа өвлөн авч уламжлан хөгжүүлэх явдал нэн чухал болно. Хүүхэд залуустаа хэрэг болох боловуу гэсний улмаас цуврал болгон нийтлэж байна.
1.СҮҮ ДЭЭДЛЭХ ЁС
Монголчууд малын сүүг идээний дээд гэж нандигнан хүндэтгэдэг. Бузар булай бүхнийг сүүгээр ариулан, сайн сайхан бүхнийг сүүтэй зүйрлэн үздэг. Хүн алс хол явахад журамт хань, халамжит эх нь сүү өргөх, хүүхдийг угаахад сүү шиг цагаан мөртэй яваарай гэж хөлд нь сүү дусаах, холын замд үдэхэд тэргүүнд нь болон дөрөөнд нь сүү дусаах зэрэг ёс уламжлал нь идээний дээд цагаан сүү, итгэлийн дээд цагаан сэтгэл гэж үздэгтэй холбоотой ажээ.
Сүүн цацлыг есөн нүдтэй сацлаар эх дэлхий, уул усандаа өргөдөг нь баян хангай эх дэлхий минь бидэндээ буян хишгээ хайрлаж амьдралыг минь ивээн тэтгэ, хол яваа хүний үйл хэрэг бүтэг, ойр байгаа бүхэнд жаргал баяр хайрла гэсэн язгуур эртний уламжлал болно.
2. ЦАГААН ИДЭЭНИЙ ЦЭЭР ЁСОН
Таваглаж засах, амсах, идэх, боловсруулах, эдлэх талаар тогтсон нандин ёс цээрийн уламжлалтай. Идээг таваглах амсахдаа толгой нүцгэн байхыг цээрлэдэг. Сүүг асгаж цутгахыг цээрлэдэг зэрэг хүндэтгэлээс гадна амны хишиг малын буянд сэв сууна гэдэг. Асгавал дунд хуруугаар сүүнээс авч духандаа хүргэн цээр тайлдаг.
Цагаан сүүнд цус дусаах оруулахыг цээрлэдэг нь цагаан сүү улаан цус холилдохыг муу ёр их нүгэлд тооцно. Уургийг зогсоогоор идэхийг цээрлэдэг нь мал зогсоогоор төрөх ёр гэнэ. Цагаан идээний савыг хөмөрч тавихыг буян хорогдоно гэж цээрлэнэ. Сүүн дээр ус хийхийг чанд хориглодог нь идээний эзэн хилэгнэнэ, цагаан санааг хар санаа дийлэх гай болно гэдэг. Цагаан идээг урд зүг үүд тийш харуулан аягалах савлахыг цээрлэнэ. Зөрчвөл гарз гарлага нүүрлэнэ гэнэ.
3. МАХАН ХООЛНЫ ЦЭЭР ЁС
Мах шүүс чанах, идэх, хөндөх маш өргөн хүрээтэй цээр ёс байх ба тэр нь ахас ихсийг хүндлэх, хүүхэд багачуулыг хайрлах зэрэг хүнд хандсан ёс заншил шингэмэл байх нь түгээмэл билээ. Богино хавиргыг гийчин зочинд өгдөггүй, хүзүү болон богт чөмгийг дангаар нь таваглаж болохгүй боол харц мэт хүндлээгүй хэрэг болно зэрэг энгийн цээрээс гадна яс мөлжүүртэй орхих нь ховдог хомхой ядуу даржин хүний шинж гэх мэт ёс олон буй. Үе үеэр нь нугалж эс мөлжвөөс чоно нохой адил муу хүнд тооцогдоно. Мах эвдэх идэх зэрэгт гараар хугалахыг өөрийн нь яс бэртэнэ гэж цээрлэдэг.
Сүүжний ясыг гэрт хонуулах, нүхийг нь сэтлэхгүй орхих, толгойг дутуу мөлжиж орхих, ухархайг сэтлэхгүй хаях зэргийг ад зэтгэртэй хуваалцана, хий юм шүглэнэ гэж цээрлэдэг. Далны яс болон толгойг хазаж зулгааж идэхийг цээрлэдэг. Өстнийхөө толгойг хазаж залгилаа гэх мэт домог үлгэр байдгаас тэр гэнэ. Үхрийн дэлүүг иддэггүй заавал сэвсэнд нь булж хаядаг. Чөмөг ташихдаа тэг дундуур нь хугалдаггүй, тэнэг хүн тэг дундуур нь гэдэг. Чөмгийг хувааж иддэггүй, малын чөмөг дундарна гэнэ. Мах шүүсийг эвдэх хөндөхдөө хутганы ир үзүүрийг хүн лүү зүглүүпдэггүй. Мэслэнэ гэж занасантай адил гэдэг.
Хутгыг махан дотор тавихыг ховдог шуналт болно гэж цээрлэнэ. Мах гэдэс хоёрыг хамт тавагладаггүй, зочиндоо хайнга муу хандсан санаа гэнэ. Гэдсийг ер нь хүндэтгэлд хэрэглэдэггүй, цус цутгасан зангилааг иддэггүй. Эрүүний яс ташихыг хар хэл ам эзлэнэ гэж цээрлэнэ. Мөн эцгийн ганц хүү залаа чөмөг идэхийг ор ганц явахын цондон гэж цээрлэмүй. Тэрчлэн ямааны мах идээд хүйтэн унд ус уухыг цээрлэдэг нь өөх тос нь ходоодонд царцана, өвчин олно гэх мэт олон ёс заншил баймуй