Монголчуудын идээ ундааны ёс уламжлал
2012-10-25,16:49
4. ЦАЙ УНДААНЫ ЦЭЭР ЁС
Цай идээний ёс заншил нэн арвин. Цай гэхэд зөвхөн цай төдий бус сүүтэй, будаатай, бантантай, борцтой гэх мэт олон төрөл. Сүүгүй цайг бор цай, хүрэн цай гэх мэтээр хар гэж хэлдэггүй. Мөн сүүтэй цайнд өөхгүй бараан мах хөшиглөж хийхийг цээрлэнэ. Энэ нь мөнөөх сүүнд улаан зүйл хийхийг нүгэлд үздэгтэй холбоотой тул заавал алаг мах хийнэ.
Аягалах тухайд амсарт нь хурууны өндөг хүргэдэггүй (ял зэмд унана), эмтэрхий аяганд цай барихгүй (илт доромжилсон болно), аягатай цайг үүдээр цацдаггүй (заавал гарч асгахгүй бол амны хишиг үүдээр цацагдана), аяганд бялхтал хийдэггүй (бялхаавал амны хишиг асгарна, амсар дүүрэн бол тогтоно) гэх мэт олон ёс цээр байдаг. Цайг аягалахдаа нар буруу эргэхийг үйл буруу эргэх ёр гэнэ. Аягалсан цай хоолыг амсалгүйгээр ширээнд тавихыг чөтгөр түрүүлж амсана гэдэг нь хүндэтгэлтэй холбоотой цээр юм. Хараал жатга, хатуу дом хийх зэрэгт хар ус самардаг тул энгийн хүнд энэ үйл маш цээртэй болно.
Цайг нүдэхдээ тоолдоггүй, тоолбол цай идээ хомсдоно гэнэ. Цай идээ бэлэг сэлтийг буруу гараар өгөх, ганц гараар өгөх, авахыг цээрлэдэг. Заавал баруун гараар гол болгон хоёр гараар өгдөг. Эс тэгвээс үл хүндлэсэн, өгөхийг хүсээгүй, авахыг тоогоогүй нүгэлт санаа болно гэдэг. Мөн ханцуй чамлах, хормой шуух маягаар цай идээнд ойртохыг цээрлэдэг. (Зэрлэг танхай сэтгэл болно). Цайны шаарыг хогтой хамт хаядаггүйн учир нь цай бол идээний дээж юм.
Цайны идээг хийхдээ чимхэж хийхийг цээрлэдэг тул заавал алган дээр атгаж хиймүй. Эс тэгвээс ядуурна, идээ хомсдоно гэнэ. Бага багаар хийдэггүй харамч хахирын дон шүглэх шинж. Цайны дээжийг бурханд өргөдөггүй, хангай дэлхийд өргөнө. Гэрийн эзэнд дээжээ өгөлгүйгээр зочин болон бусад хүнд өгөхийг цээрлэнэ. Зөрчвөөс гэрийн эзний хишгийг тараасан хэрэг, хийморь олз нь доройтно гэх мэт ёс заншил арвин буй.
5. АРХИ САРХДЫН ЦЭЭР ЁС
Архи дарсыг идээний дээж гэж үздэг тул бэлгэдэл цээр нь ч нарийн тогтсон ёс дэгтэй байдаг. Архи зоргоор шунан уух, ухаан санаагаа балартал хэрэглэхийг нэн цээрлэнэ. “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд талбиж зоогло. Жар хүрээд жарган хүрт” гэх буюу “Архи хэтэрвэл амьдын тамд унана” гэх мэтээр сургаж найр хуримд гурван хундаганы хувь тогтоож байжээ. Архи дарсыг амсаад гашуун нясуун, хатуу догшин гэж хэлэхийг цээрлэдэг. Ёс төрийг эрхэмлэж заавал сууж амсах буюу уудаг. Өлөн элгэн дээр архи уухыг цээрлэнэ. Эцэг эх ахмад настны дэргэд архи уухыг болчимгүй хөнгөн явдал гэж жигшдэг.
Хэрэв ёс гүйцэтгэн уух бол тэдний зөвшөөрлөөр хүртэнэ. Хойлгын идээ уй гашуу тайлах зэрэгт архи дарс оруулах, уухыг нэн цээрлэж талийгаачийн сүнсэнд барцад болно гэж үздэг. Үхээрийн бузар архиар дамжин үлдсэнд халдаж архи дарсны дон үүсгэдэг гэж нэн сэжиглэдэг байна.
6. ХИШИГ ХүРТЭХ ЁС
Ирсэн зочин идээ шүүснээс гэрт байгаа хүүхэд болон өндөр настай хүнд хишиг өгдөг байжээ. Энэ нь өндөр настныг хүндлэх хүүхэд багачуулыг хайрлах уламжлалт сайхан заншил юм. Өндөр настан хүүхэд хоёр цатгалан байсан ч хишиг хүртэх дуртай байдаг. Нүхийг нь ухсан сүүж, нүдийг нь ухсан толгойг хишигт цээрлэдэг. Хүүхдийн хувьд бөөр зүрх, хэрчим мах, мөлжих хавирга, шаант, богтос, дунд чөмөг, настанд дал, өндөр хавирга, сүүж хишиглэвэл зохимжтой гэдэг. Хишгийг заавал хоёр гараа тосч аваад хүүхэд багачуул бол “гялайлаа”, настан хүмүүс “буянаа нэм, надаас их наслаарай” гэх мэт бэлгэдэлтэй үгээр заавал талархлаа дэвшүүлдэг байна.
7. ТЭГШ БАЙЛГАХ ЁС
Аливаа зочин шүүс (болсон мах) зооглосны дараа хутгаа аваад үлдсэн мах шүүсийг зөв зохисоор байрлуулдаг нь цадаж боллоо гэсэн заншлыг илтгэдэг. Идээнд хүрэхдээ эхлээд өрөм тосонд нь хүрэх ба аль болох хонхойлгохгүйг хичээдэг нь бас тэгш байлгах ёс аж. Уусан архи сархад дуусахад заавал бөглөө ам хэсэгт нь идээнээс тавьж “дайраад ирэхэд далай шиг, буцаад ирэхэд булаг шиг байгаарай” гэж ерөөдөг нь мөн энэ ёсонд хамаармуй.