Та зөгийн бал хэрэглэдэг үү?
Таны хэрэглэдэг зөгийн бал хольцтой, эсвэл цэвэр эсэхийг, эрүүл мэндэд хэр ач тустайг мэдэх үү. Хэрэв та дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй байгаа янз бүрийн зөгийн балыг хараад алийг нь чанартай болохыг мэдэхгүй бол дараах зөвлөгөөг дагаарай.
ЗӨГИЙН БАЛ БАЙГАЛИЙН "АНТИОБИОТИК" Л ГЭСЭН ҮГ
Зөгийн баланд олон төрлийн нянг устгадаг эрдэс бодис агуулагддаг. Тухайлбал, фитонцид хэмээх бодис нь нян устгахаас гадна хоолойны ангина, буйлны үрэвсэл, яр шарх, арьсны өвчнийг анагаадаг.
Харин уураг, нүүрс ус, органик хүчил, фермент, микро элемент нь арьс болон салст бүрхэвчийн эд, эсэд тэжээл өгч, сэргээх үйлчилгээтэй. Иймээс хүнсэнд төдийгүй шарх шалбархай, хөлдөлт, түлэгдэлт, мөөгөнцөр өвчний үед хэрэглэвэл ач тустай.
Ханиад томууний үед ширхэг нимбэгний шүүсийг шахаж аваад 100 грамм зөгийн балтай хольж унтахын өмнө халуун сүүгээр даруулж уувал сайн. Мөн зөгийн баланд өөх тос, давс, хлостерин байдаггүй тул их хэрэглэсэн ч татаргалахгүй.
Та эмчилгээнд, мөн урьдчилан сэргийлэх зорилгоор 100-200 грамм зөгийн балыг хоногт хэрэглэж заншаарай. Ингэхдээ бүлээн ус, сүүнд найруулахыг зөвлөж байна. Учир нь хэт халуунд уусгах нь түүнд агуулагдах аминдэмүүдийг устгадаг. Зөгийн балны уусмалаа хоол идэхээс 1.5-2 цагийн өмнө эсвэл хооллосноос гурван цагийн дараа уух хэрэгтэй.
ЧИЙГ ИХТЭЙ, УС ГҮЙСЭН ЗӨГИЙН БАЛААС ТАТГАЛЗААРАЙ
Зөгийн балын цэвэр эсэхийг мэдэж болох энгийн хоёр аргыг танд зөвлөе.
Нэгдүгээрт, худалдаж авсан зөгийн балаа усанд уусгах. Уусмал ямар нэг толбо, тунадасгүй бол цэвэр гэсэн үг.
Хоёрдугаарт, хоолны цуугаар шалгах. Та зөгийн балан дээрээ цуу дусаагаад үзээрэй. Хэрэв уур гарч байвал хольцтой зөгийн бал болохын илрэл.
Цэвэр зөгийн балны гадарга дээр хээ, угалз гарсан байх эсвэл зузаан цагаан давхарга эсвэл бараан шингэн тунарч байдаг. Харин чанар муутай бол чийгшил ихтэй, дээгүүр нь ус гүйсэн байдаг.
Ийм зөгийн бал түргэн исэж хөөсөрдөг төдийгүй эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс та авсан бүтээгдэхүүнээ сайтар шинжээрэй. Зөгийн балыг сэрүүн нөхцөлд нарны гэрлээс хол хадаглавал шимт бодисоо алддаггүйг анхаараарай.