Бодолд хязгаар үгүй.........

Блогийн бичигчид

  • zorigtbat
Бодол. Энэ бодолгүйгээр хүний амьдрал утга төгөлдөр байж чадахгүй. Бодолгүй амьдрал давсгүй хоолтой адил. Бодол бол шинэ санаа, бодол бол эрх чөлөө, бодол бол амьдрал мөн. Тийм учраас би бодох дуртай.Бодолд хил хязгаар гэж үгүй. Бодолд хөгшин залуугийн ялгаа үгүй. Харин бодолд нууц бий. Бодлыг чинь хэн ч уншихгүй зөвхөн өөрөө л уншина.Бодолд хязгаар үгүй... бодол хөвөрсөөр....

Шинэ сэтгэгдлүүд

  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Зочин: утасний апп рл
  • Хөөрөгний түүх бичлэгт Зочин:
  • Хотгойдын шадар ван Чингүнжавын цаазлагдахын өмнө хэлсэн үг бичлэгт Цолмон (зочин): Цогтой эх оронч эрэмгий дайчин таны үйл хэрэг мөнхөд дурсагдаж явах болно таны өмнө мэхийн ёсолж..
  • Хөөрөгний тухай бичлэгт Зочин: Iltgeld heregtei bsan ym tuun dre 100~ avchihlaa iimerhuu medeelel oruulj
  • Хэрэв та гар утсаа усанд норгосон бол будаанд хийж хэрхэвч б... бичлэгт Зочин: Утсаа усанд биш хатуу төмрөн дээр унагавал яах ёстой
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Баярсайхан Цэнд-Аюуш (зочин): Nice ok thanks
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Баярсайхан Цэнд-Аюуш (зочин):
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Баярсайхан Цэнд-Аюуш (зочин):
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Зочин:
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Зочин:
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай бо... бичлэгт Tsenguun (зочин): Bayrlaa
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Tsenguun (зочин): B
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Tsenguun (зочин): Tsenguun
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай бо... бичлэгт Tsenguun (зочин): Mmmmmmhha
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
68042 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 49-с 34-р хуудас. | дараах >>

Ямар зүйл гэртээ хадгалж болохгүй вэ?

2012-10-27,15:00

Гэрт байгаа юм бүхэн бидний ухамсар, хүсэл ирээдүйтэй нягт холбоотой. Гэхдээ юм болгон танд ашиг тусаа өгнө гэж байхгүй. Тиймээс гэр доторх зарим нэгэн зүйлээ ялгаад хэрэггүй гэсэн зүйлээс ямар ч харамсалгүйгээр салах хэрэгтэй.

Таны өмсөх дуртай байсан хуучин шаахай. Энэ шаахай зөвхөн бүтэн байгаа бол зүгээр. Харин урагдаж цоорсон бол тэр даруйдаа л хаях хэрэгтэй. Гэрээ хуучин хувцасны агуулах болгоод хэрэггүй. Ийм хувцас муу эрч хүч өөртөө татаж өөрчлөлтөд саад болдог юм. Мэдээж хэрэг бүгдийг нь хая гэсэн үг бас биш л дээ. Гэхдээ шүүгээн доторх зүйлдээ бага зэргийн цэвэрлэгээ хийхэд хэзээ ч оройтохгүй.

Аяга таваг бол тусдаа яригдах зүйл. Хуучин таваг аягаа хаяхаа азнаж байгаа атлаа шинийг хэрэглэхээс харамсдаг. Эрүүл мэнд муудчихлаа, зарим нэгэн ажил төрөл бүтэхгүй байна гэж бид байнга гайхаж суудаг. Гэтэл аяга тавагны хагархай нь амьдралд нөлөөлдөг гэдгийг бид тэр бүр мэдэхгүй. Таваг нь гэр бүл дэх тав тух, мөнгөний билэгдэл болдог юм. Хэрэв таваг энэ тэндээ эмтэрсэн байгаа бол бид өөрийн эрхгүй азгүйтэл рүү өөрсдийгөө түлхээд байгаа хэрэг.

Ногоон ургамал гэрт байх нь сайхан харагддаг. Гэхдээ мөлхөө цэцэг л хэрхэвч болохгүй. Ийм ургамал өвчнийг татаж байдаг гэнэ. Гэхдээ ийм төрлийн ургамал байшингийн гадна талд байгаа бол хараал болон таагүй байдлаас ангижрахад тус болдог юм.

Гэрийн эзэгтэй нар зэрлэг ургамал түүж авчран вааранд хийж хадгалах дуртай байдаг. Гэтэл ийм төрлийн ургамал нь гай зовлон авчирдаг хэмээн ихэд цээрлэдэг юм байна.

Энэ бол өөрийн гэр дэх эрч хүчийг захирах гэсэн багахан зөвлөгөө юм. Зарим нэгэн эд зүйлс танд хэрэгтэй эсэхийг өөрөө тодорхойлох бүрэн боломжтой. Үүний тулд та тодорхой зүйл дээр дөхөж очоод хувийн асуудал амьдралынхаа талаар яриад үзээрэй. Хэрэв танд таагүй мэдрэмж төрөөд байвал тэрхүү зүйл таных биш. Харин их сайхан байвал мөнөөх зүйлс таны эрч хүчийг өөртөө шингээж хар домоос таны гэрийг хамгаалж чадна гэсэн үг юм.

 


бичсэн: sh_zobat төрөл: зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 184 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 49-с 34-р хуудас. | дараах >>

Ангилал

  • зөвлөгөө
  • Түүх ёс заншил
  • компютер,интернет
  • техник технологи
  • Хувийн тэмдэглэл
  • Улс төр, эх орон
  • Мэдээ мэдээлэл
  • Гэрэл зураг
  • Спорт урлаг чөлөөт цаг
  • Эрүүл мэнд

Шинэ бичлэгүүд

  • Хэрэв та гар утсаа усанд норгосон бол будаанд хийж хэрхэвч болохгүй. Яагаад вэ гэж гайхаж байвал, үүнийг уншаарай!
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг мэдэж байхад хэрэгтэй апп болон файлаа устгахгүйгээр гар утсандаа сул зай гаргах боломжтой
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай болзох хандлагатай болсон нь ямар шалтгаантай холбоотой вэ?
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай болзох хандлагатай болсон нь ямар шалтгаантай холбоотой вэ?
  • Нүдээ хамгаалах зөвөлгөө
  • Хүний биологийн цаг
  • Хотгойдын шадар ван Чингүнжавын цаазлагдахын өмнө хэлсэн үг
  • . Бидний уламжлалт цагаан идээнд хэрэггүй нь нэгээхэн ч үгүй билээ
  • Дорнод аймгийн 10-н гайхамшиг
  • Дорнод аймгийн 10-н гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Бодолд хязгаар үгүй.........