Нойр булчирхай юунаас болж өвддөг вэ?
НОЙР БУЛЧИРХАЙ БОЛ БИЕД БАЙХ ХАМГИЙН ТОМ БУЛЧИРХАЙ
Нойр булчирхайн үрэвслийг цочмог болон архаг гэж хоёр хуваадаг. Булчирхай үрэвсэх шалтгаан нь маш олон янз. Тухайлбал, ходоод 12 хуруу гэдэсний өвчнүүд, элэг, цөсний хүүдий, цөс дамжуулах замын цочмог болон архаг үрэвсэл, бодисын солилцоо, ялангуяа өөх төс, уургийн солилцооны хямрал, архаг болон цочмог хордлого, архидалт, нойр булчирхайн шүүс ялгаруулах дамжуулах замын саад /Хавдар, чулуу, нарийсалт гэх мэт/ зэргээс болно.
АМ ДАМЖСАН ЯРИАГААР ДУР МЭДЭН ЭМЧЛЭХ ХЭРЭГГҮЙ
Өвдөлт бол голлох шинж тэмдэг. Өвдөлт ихэвчлэн аюулхай орчим байх ба бүсэлж ороох маягаар дамждаг. Гэнэт хүчтэй өвдөх ба байнгын хүчтэй, тархмал байна. Мөн дотор муухайрч бөөлжинө. Хэрэв булчирхайн үрэвсэл цөс хуралтад, үхжилт хэлбэрүүд болон даамжирч идээт үрэвсэл болбол маш хүнд өвчин. Энэ өвчний үед тарваганы хүн мах идэх нь эмчилгээний нөлөөтэй эсэх нь орчин үеийн анагаах ухаанд тогтоогдоогүй бас судлагдаагүй.
НОЙР БУЛЧИРХАЙ ӨВДСӨН БОЛ ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРИАРАЙ
Нойр булчирхайн цочмог үрэвсэлээр өвдсөн, архаг үрэвсэлтэй нь тогтоогдсон хүн хоолны дэглэм зайлшгүй барих ёстой. Тухайлбал, хурц, шорвог, хайрч хуурсан болон өөх тостой хоолны хэрэглээг хязгаарлах, архи, тамхиа болих, тэжээллэг, чанартай амархан шингэх хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.