Бодолд хязгаар үгүй.........

Блогийн бичигчид

  • zorigtbat
Бодол. Энэ бодолгүйгээр хүний амьдрал утга төгөлдөр байж чадахгүй. Бодолгүй амьдрал давсгүй хоолтой адил. Бодол бол шинэ санаа, бодол бол эрх чөлөө, бодол бол амьдрал мөн. Тийм учраас би бодох дуртай.Бодолд хил хязгаар гэж үгүй. Бодолд хөгшин залуугийн ялгаа үгүй. Харин бодолд нууц бий. Бодлыг чинь хэн ч уншихгүй зөвхөн өөрөө л уншина.Бодолд хязгаар үгүй... бодол хөвөрсөөр....

Шинэ сэтгэгдлүүд

  • Хөөрөгний тухай бичлэгт Зочин: Hicheeliin iltgeld maan mash ih hereg bolloo
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Зочин: утасний апп рл
  • Хөөрөгний түүх бичлэгт Зочин:
  • Хотгойдын шадар ван Чингүнжавын цаазлагдахын өмнө хэлсэн үг бичлэгт Цолмон (зочин): Цогтой эх оронч эрэмгий дайчин таны үйл хэрэг мөнхөд дурсагдаж явах болно таны өмнө мэхийн ёсолж..
  • Хөөрөгний тухай бичлэгт Зочин: Iltgeld heregtei bsan ym tuun dre 100~ avchihlaa iimerhuu medeelel oruulj
  • Хэрэв та гар утсаа усанд норгосон бол будаанд хийж хэрхэвч б... бичлэгт Зочин: Утсаа усанд биш хатуу төмрөн дээр унагавал яах ёстой
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Баярсайхан Цэнд-Аюуш (зочин): Nice ok thanks
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Баярсайхан Цэнд-Аюуш (зочин):
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Баярсайхан Цэнд-Аюуш (зочин):
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Зочин:
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Зочин:
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай бо... бичлэгт Tsenguun (зочин): Bayrlaa
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Tsenguun (зочин): B
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Tsenguun (зочин): Tsenguun
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
74802 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net

Дорнод аймгийн 10 гайхамшиг

2015-12-14, 19:05

8. Халх, Нөмрөгийн сав газар

Төв Азийн нэгэн гайхамшиг Монголын Дорны их тал нутаг үргэлжилсээр Монгол улсын зүүн хязгаарт хүрнэ. Эндээс зүүн тийшлэх тутам ОХУ, БНХАУ-ын нутаг дахь алс Дорнодын хэсгийг хамран өмнө зүг чиглэлтэй үргэлжилэн сунаж тогтсон их хянганы нуруутай залгана.

Хянганы нурууны баруун тийш түрж орсон багаахан хэсгийн Монголын их талтай нийлж байгаа зааг нутаг болох Халх, Нөмрөгийн голын сав газар нь байгалийн үлэмж үзэсгэлэнтэй мөн соёл, түүхийн ховор нандин өвийг агуулсан нутаг юм.

Халх, Нөмрөгийн сав газар нь энэхүү хоёр голоос гадна олон жижиг гол горхи, голын татам,...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sh_zobat төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 196 удаа

Дорнод аймгийн 10 гайхамшиг

2015-12-14, 18:56

                                                               7. Хамар даваа дээрх Ялалтын хөшөө

Дорнод аймаг, Халх гол сум Монгол Зөвлөлтийн баатарлаг дайчин мөнхийн гавьяат үйлсэд зориулан Халх голын ялалтын 45 жилийн ойг тохиолдуулан 1984 онд Хамар даваанд энэ хөшөөг босгосон юм. Энэхүү сүрлэг гэрэлт хөшөө нь манай хоёр орон, нам ард түмэн, зэвсэгт хүчний найрамдал, ах дүүгийн барилдлагааны мөнхийн дурсгал болж байна.

М.П.Яковлевийн хөшөө Баянцагааны нуруун дахь ЗХҮ-ын баатар М.П.Яковлевын танкын хөшөө сүндэрлэж байна. М.П.Яковлев 190...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sh_zobat төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 463 удаа

Дорнод аймгийн 10 гайхамшиг

2015-12-14, 18:54

                                                                      6. Шонх таван толгойн хүн чулуун хөшөө

 Дорнод Монголын хүн чулуун хөшөө нь Түрэгийн хүн чулуун хөшөөдийг бодвол бодит дүрслэл сайтай урлагдсан байхаас гадна хүнийг түшлэгтэй сандал дээр суулгасан байдлаар дүрсэлсэн байна.

Шонх таван толгойн хүн хөшөөнд хүнийг баруун гартаа аяга, сав барьж энгэртээ аван зүүн гараараа сандлын түшлэгийг тохойлдсон, өвдөг дээрээ тавьсан байдлаар дүрсэлсэн байна. Хөшөөнд дүрсэлсэн дээлийг ихэвчлэн зөв энгэртэй байдлаар дүрсэлсэн нэлээд хэлхгэр том гэсэн санаа оруулан дүрсэлсэн нь Түрэгийн хү...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sh_zobat төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 198 удаа

Дорнод аймгийн 10 гайхамшиг

2015-12-14, 18:52

5. Их бурхант цогцолбор

Дорнод аймаг, Халх гол сум Дорнод Монголын түүх, соёлын томоохон дурсгалуудын нэг, Сүмбэр сумын нутагт орших "Их бурхант" чулуун бурханы цогцолбор дурсгалыг Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат- Очирын Тогтохтөрийн /То ван 1797- 1868/ санаачлага удирдлагаар 1859- 1864 онд бүтээсэн дурсгал "Их шүтээн", "Их бурхант" хэмээн олноо алдаршжээ.

Энэ дурсгалыг найман аюулаас аврах Арьяабал бурханч гэдэг. Түүний гарт нь арслан, заан, могой, гал, ус, гав гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан билэгдэл атгаастай байдаг. Их Бурханыг Монгол улсын дорнод хил хязгаарыг...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sh_zobat төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 322 удаа

Дорнод аймгийн 10 гайхамшиг

2015-12-14, 18:40

4. Хайлангийн хадны буган чулуу, хүн дүрст чулуу, дөрвөлжин булш

Хайлангийн хадны дурсгалд, буган чулуун хөшөө, хүн дүрст хөшөө, дөрвөлжин булш зэрэг хүрэл зэвсгийн үеийн томоохон соёлууд зэрэгцэн оршсон цогцолбор дурсгал бүхий газар манай оронд цөөхөн тохиолддог. Тиймээс Дорнод Монголын хүрэл зэвсгийн түүхийг өгүүлэх, хүрэлийн үеийн томоохон соёлууд нэг дор оршсон соёлын цогцолбор дурсгалт газар хэмээн үзэх үндэслэлтэй.

Дөрвөлжин булш нь гадаад хэлбэр зохион байгуулалтаараа нэлээд эртний хэлбэртэй, оюуны болон эдийн соёлын тухай олон мэдээллийг өгч чадах түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд ...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sh_zobat төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 245 удаа

Дорнод аймгийн 10 гайхамшиг

2015-12-14, 18:38

3. Буйр нуур

Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65 км-т Буйр нуур бол манай орны хамгийн олон үйл загастай нуур юм. Буйр нуур нь тектоникийн гаралтай боловч эргийн хэв шинжийн байдлаар нь хээр талын нуурт хамааруулж болно. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 километр, эргийн шугамын урт 118 км, ус хураах сав газрын талбай 20200 хавтгай дөрвөлжин километр, 615 хавтгай дөрвөлжин километр талбайтай манай орны 5 дахь том нуур юм. Нуурын усны гүний дундаж 6 метр бол хамгийн гүн хэсэгтээ 16 метр хүрдэг. Буйр нуур далайн түвшнээс дээш 583 метр өндөрт өргө...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sh_zobat төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 294 удаа

Дорнод аймгийн 10 гайхамшиг

2015-12-14, 18:35

2. Хэрлэн барс хотын туурь, цамхаг

Төв Азийн бүс нутагт цорын ганц үлдсэн Киданы үеийн дурсгал, Хэрлэн барс хотын туурь, цамхаг нь МЭ IX зууны үед хүчирхэгжиж байсан Kидан гүрний үетэй холбогддог. Тэр үед Киданчууд нийслэл хотоо энд байгуулахаар шаваа тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааснаар ийм нэрийдсэн домогтой. Судлаачид 7 метр орчим энэхүү өндөр баганыг мөн ямар нэгэн хотын харуулын цамхаг байсан гэж үздэг.

Хэрлэн барс хот нь Монгол оронд байгаа Хятаны үеийн хотын туурь балгас юм. Энэхүү балгас нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Чойбалсан хотоос баруун ти...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sh_zobat төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 304 удаа

Дорнод аймгийн 10 гайхамшиг

2015-12-14, 18:30

1. Чингисийн хэрмэн зам

Монгол улсын нутагт "Чингисийн далан", "Чингисийн зам", "Чингисийн хэрэм" нэртэй нэлээд хэдэн дурсгал байдгийн нэг нь Хэнтий аймгийн Баян - Адарга сумын хуучин төвийн баруун талаас эхлэн Хуурайн давааг чиглэн, Нарийн хөндийд хүрч, Сайханы араас баруунтайгуур, хөндий даган Сайнцагаан нуурын хойгуур гарч, Норовлин сумын Улзын өндөр дов, Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Хэрмийн худаг зэрэг газраар дамжин улмаар Цагаан овоо, Сэргэлэн, Гурван-Загал сумдын нутгаар БНХАУ-ын нутагт ортол хэсэг хэсэг газар тасран үргэлжилсэн шороон хэрэм юм.

Энэ хэрмийн урт нь 500-600 км. ...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sh_zobat төрөл: Түүх ёс заншил | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 189 удаа

Д.Нямсүрэн Дөрвөн цаг

2015-03-30, 15:25

Дөрвөн цаг

1.

Бороо ганц нэг дусах нь сайхан

Борог өвс норсон байх нь сайхан

Хаврын цас гэр лүү урсах нь сайхан

Хаа нэгтэй шувууд ганганах сайхан.

 

Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан

Аяны хүн манай уяанд буух сайхан

Айлын маань айлд бүсгүй байх сайхан

Айл нүүж ирэх сайхан.

 

Хангайн бороо гэнэт асгах нь сайхан

Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан

Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан

Холоос гийчин ирэх сайхан.

Шаргал талын өвс халиурах нь сайхан

Шанхны үзүүрт салхи нь сэвэлзэх сайхан

Сартай шөнө бухал дээр унтах сайхан

Чамайг зүүдлээд газарт ойчих нь сайхан.

 

Үе...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sh_zobat төрөл: | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 642 удаа

Сөрөг энергийг гэрээсээ хэрхэн хөөх вэ?

2015-03-30, 15:24

Сөрөг энерги юунаас бий болдог вэ? 

Муу энерги бий болоох шалтгаан нь гэрт чинь амьдардаг хэн нэгэнд хараал хийлгэх, хараал шингэсэн эд зүйлс гэр орондоо авч ирснээс болсон байх магадлалтай. Бас нэг шалтгаан нь хар муу санаатай хүнтэй цуг амьдрах, эсвэл танд муу санаж явдаг хүн байн байн зочилж ирдгээс ч болж болно. Ийм тохиолдолд гэр оронд чинь сөрөг муу энерги хуримтлагдсаар байгаад дотор нь амьдардаг хүмүүст нөлөөлж, хэрүүл маргаан, болчимгүй бусармаг үйлдэл, өвчин зовлонд хүргэдэг. Сөрөг энерги хуримтлагдах бас нэг шалтгаан нь удаан хугацаагаар өвчилж байсан хүний үхэл байх магадлалтай....

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: sh_zobat төрөл: зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 179 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 5-с 2-р хуудас. | дараах >>

Ангилал

  • зөвлөгөө
  • Түүх ёс заншил
  • компютер,интернет
  • техник технологи
  • Хувийн тэмдэглэл
  • Улс төр, эх орон
  • Мэдээ мэдээлэл
  • Гэрэл зураг
  • Спорт урлаг чөлөөт цаг
  • Эрүүл мэнд

Шинэ бичлэгүүд

  • Хэрэв та гар утсаа усанд норгосон бол будаанд хийж хэрхэвч болохгүй. Яагаад вэ гэж гайхаж байвал, үүнийг уншаарай!
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг мэдэж байхад хэрэгтэй апп болон файлаа устгахгүйгээр гар утсандаа сул зай гаргах боломжтой
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай болзох хандлагатай болсон нь ямар шалтгаантай холбоотой вэ?
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай болзох хандлагатай болсон нь ямар шалтгаантай холбоотой вэ?
  • Нүдээ хамгаалах зөвөлгөө
  • Хүний биологийн цаг
  • Хотгойдын шадар ван Чингүнжавын цаазлагдахын өмнө хэлсэн үг
  • . Бидний уламжлалт цагаан идээнд хэрэггүй нь нэгээхэн ч үгүй билээ
  • Дорнод аймгийн 10-н гайхамшиг
  • Дорнод аймгийн 10-н гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Бодолд хязгаар үгүй.........