Сөрөг энергийг гэрээсээ хэрхэн хөөх вэ?
Зарим айлд ороход амьсгалахад нэг л чөлөөтэй хөнгөн байдаг бол зарим нэг айлын гэрт амьсгаа давчдаад цээжин дээр юм дараад, амьсгаа авахад ч хэцүү мэт санагдах нь бий. Хүмүүс ийм газраас эргэж харалгүй зугтахын түүс болж дахин очихыг хүсдэггүй.
Хэрвээ энэ нь өөрийн чинь амьдардаг гэр биш, хаа нэг очдог, удаан саатаад байдаггүй газар бол ч бас яахав. Гэтэл яг дээрх шиг зүйлийг өөрийнхөө гэрт мэдрээд эхэлвэл харин яах вэ, ямар арга хэмжээ авах вэ?
Сөрөг энерги хуримтлагдсан эсэхийг яаж мэдэх вэ?
Гэр оронд тань сөрөг муу энерги байгаа эсэхийг шалгах хамгийн энгийн арга бол лаа асаагаад бүх өрөө тасалгаануудаар явж үзэх. Ингэхдээ 00, банн, хонгилын өрөөгөө ч гэсэн мартав. Хэрвээ лааны чинь дөл сүүмэлзээд, хийсээд тогтворгүй байвал таны гэрт ямар нэг муу энерги хуримтлагдсан байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл сэтгэл санаагаар унах, гэртээ байхаас дургүй чинь хүрэх, найз нөхдийн чинь зочлох тоо цөөрөх, лааны дөл сүүмэлзэж хийсэх зэрэг шинж тэмдгүүд нь бүгд сөрөг энерги хуримтлагдсаны дохиог танд өгч байгаа хэрэг.
Гэрээ шалгах бас нэг арга бол гэрийн тэжээвэр амьтдынхаа ааш аягийг ажиглах.
Тэд сөрөг энергийг хамгийн түрүүнд мэдрэх бөгөөд тавгүйрхэж, аль болох хаалганы хажууд унтахыг хичээж, боломж гарвал гарахаар тэмүүлцгээдэг. Байдал бүр их хурцадсан үед буюу муу энерги ихээр хуримтлагдсан үед тэд эзнээсээ зайлсхийн зугтааж, хоолондоо дургүй болж, онцын шалтгаангүйгээр өвдөж эхэлдэг. Хэрвээ танд гэрийн тэжээвэр амьтад байхгүй бол найзаасаа юмуу хөршөөсөө түр авч болох юм.
Сөрөг энергийг илрүүлэх бас нэг арга бол тасалгааны ургамлууд.
Хөрс, бордоо, арчилгаа сайн байхад тэд гэнэт өвдөх юмуу үхэж эхэлбэл танай гэрт ямар нэг муу зүйл шүглэсэн гэсэн үг. Гэхдээ энд нэг юм сануулахад зарим цэцэг өөрийг нь арчилж торддог эзнийхээ биеийг өвдөх үед өвчилж, нэг ёсондоо тэдний амийг амиараа хамгаалан үхэх хүртэл тохиолдол байдгийг санахад илүүдэхгүй.